Бүх төрлийн өвдөлт,Толгойн өвдөлт, мигрень, Шүдний өвдөлт, Сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед,Гэмтэл, Мэс заслын дараах үрэвсэл, өвдөлт , Халуурах шинж бүхий амьсгалын замын цочмог өвчнүүд, томуу, Үений цочмог үрэвсэл, нурууны болон үе мөчний бүтцийн өөрчлөлт бүхий цочмог, архаг үрэвсэл
1 бүрхүүлтэй шахмал нь 400 мг ибупрофен агуулна. Туслах бодис: Глюкоз, поливинилпирролидон, тальк магнийн стеарат гидроксипропилметилцеллюлоз, титанын диоксид
Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд 400 мг тунгаар хоногт 1-2 удаа хоолны дараа усаар даруулж ууна. Насанд хүрэгсэд эмчилгээний түргэн нөлөө гаргахын тулд тунг 400 мг-аар хоногт 3 удаа буюу 1200 мг хүртэл нэмж болно. Бэлдмэлийг хэрэглэх хоорондын зай нь 6 цагаас багагүй байна. Хоногт 3 шахмалаас их тунгаар хэрэглэхгүй бөгөөд хоногийн дээд тун нь 1200 мг. Хэрэв 2-3 өдрийн эмчилгээний дараа өвчний шинж тэмдэг арилахгүй байвал эмчилгээг зогсоож эмчид хандан. Өвдөлт болон халуун намдаах зорилгоор. Хоногийн дээд тунг 1200 мг-аас хэтрүүлж болохгүй бөгөөд энэ нь хоногт 2-3 шахмалыг хэрэглэнэ. Хэрлэгийн эсрэг эмчилгээний зорилгоор. Насанд хүрэгсдэд хоногт дунджаар 1-2 шахмалаар 3 удаа 1200 мг -2400 мг тунгаар ууна. Гэхдээ нэг удаагийн уух тунг 2 шахмал (800 мг)-аас хэтрүүлж болохгүй.
Удаан хугацааны эмчилгээний үед захын цусны үзүүлэлтүүд, элэг ба бөөрний үйл ажиллагааг хянах 2-3 өдрийн эмчилгээний үед гаж нөлөө ажиглагдахгүй. Удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд гаж нөлөө илэрч болно. Гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандаарай. Ходоод гэдэсний улайлт-шархлаат эмгэгийн хурцдал үе, ялангуяа ходоод 12 хуруу гэдэсний шархлаа өвчний хурцдал, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, шимэгдэх шарх, кроны өвчин,зүрхний дутагдал ,хүнд явцтай артерийн даралт ихсэх өвчин зэрэг эмгэгийн үед хэрэглэхийг цээрлэнэ. Ибупрофен болон эмийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй.