Грам-эерэг бактерийн адил грам-сөрөг бактераар үүсгэгдсэн халдварууд, ялангуяа хумхаа, цусан үжил, амьсгал, шээс, цөсний замын халдварууд,бусад ноцтой хорт нөлөө үүсгэдэг эмүүдэд тэсвэртэй халдварууд, бөөрний эмгэгтэй өвчтөнд голдуу хэрэглэнэ.
Капсул бүрд 500мг Ампициллин тригидрат агуулагдана.
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
Пенициллинд мэдрэг өвчтөн болон мэдрэгшсэн эхээс төрсөн нярайд хэрэглэж болохгүй. Түүний хэрэглээний үед мэдрэг бус нян өсөж үржиж болзошгүй. Суулгах, дотор муухайрах, бөөлжих, цээж хорсох болон загатнах зэрэг шинж тэмдэг илэрч болох юм. Хэт мэдрэг өвчтөнд ампициллиныг хэрэглэвэл харшлын урвал илэрч болзошгүй.