Бүтээгдэхүүн

Цайрын исэлтэй тос 10%-20гр

4250.0
Худалдаж авах

Үжилгүйжүүлэх ба халдваргүйжүүлэх бэлдмэл. Цайрын исэл микробын эсрэг нөлөөлөх сулавтар үйлдэлтэйгээс гадна мөн түүнийг хэсэгт хэрэглэхэд аргаах, үрэвслийн эсрэг, шингээх нөлөө үзүүлнэ. Цайрын исэлтэй тосон түрхэцийг арьсны үрэвсэл, намарс, мундас, өнгөц шарх, түлэгдэлт зэрэг өвчний үед хэрэглэхээс гадна нарнаас хамгаалах зорилгоор хэрэглэнэ.

Нэг тюбикинд 2 г цайрын исэл агуулагдана. Туслах бодис вазелин

Арьсыг сайтар цэвэрлэсний дараа нимгэн үеэр түрхэж хэрэглэнэ.

Хэрэглэхийн өмнө ба хэрэглэсний дараа гараа сайтар угаана. Бэлдмэлийг түрхсэний дараа боолт тавихгүй. Мөн нүд болон нүдний салст бүрхүүлд хүргэхээс зайлсхийнэ. Цочмог идээт үрэвслийн үед хэрэглэж болохгүй. Харшлын урвал илрэх гаж нөлөө илэрч болзошгүй.