Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэнэ. Үе мөч ба зөөлөн эдийн гэмтлийн дараах үрэвсэл, зөөлөн эдийн хэрхийн гаралтай өвчнүүд: үе орчмын эдийн үрэвсэл, үе мөч ба булчингийн өвчнүүдтэй холбоотой хавагнах ба өвдөх хам шинж: хэрхийн гаралтай үений үрэвсэл, остеоартроз, радикулит, бүсэлхийн өвдөлт, суудлын мэдрэлийн үрэвсэлд тус тус хэрэглэнэ.
Нэг тюбикинд 200 мг диклофенак натри агуулагдана. Туслах бодисууд: Карбомер, пропиленгликоль, натрийн бензоат, триэтаноламин, ментол, этанол 70%, цэвэршүүлсэн ус.
Бэлдмэлийг гадуур хэрэглэнэ. Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд хоногт 3-4 удаа арьсанд нимгэн түрхэж хэрэглэнэ. Арьсны гэмтэлтэй хэсгийн гадаргууд эмчлэх хэсгийн хэмжээнээс хамаарч 2-4 г байх ба ээлж эмчилгээ 14 хоногоос хэтрэхгүй байна.
Дикломон 1%-ийн гелийг зөвхөн гэмтээгүй арьсанд түрхэх бөгөөд нээлттэй шарханд хүргэхээс зайлсхийнэ. Бэлдмэлийг түрхсэний дараа боолт тавихгүй. Мөн нүд болон салст бүрхүүлд хүргэхээс зайлсхийнэ. Жирэмсний эхний 3 сард зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэж болно. Диклофенак натри буюу бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүд, стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүдэд хэт мэдрэг хүмүүс, “аспирины багтраа”, жирэмсэн үе (III дахь 3 сар), хөхүүл үе, 12 хүртэлх насны хүүхэд, арьсны гадаргуугийн бүрэн бүтэн байдал алдагдах зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно. Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрч болзошгүй. Хэсэг газрын: намарс, гэрэлд мэдрэгших, хавьтлын дерматит (загатнах, улайх, түрхсэн хэсгийн арьс хавагнах, толбот ба цэврүүт тууралт гарах, гуужих) Системийн урвал: тархмал арьсны тууралт, харшлын урвал (чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван, бронх агчих) Халдварт ба паразит өвчин: маш ховор-идээт тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.