Бүтээгдэхүүн

Ибумон 200мг №100 - Ibuprofen

15000.0
Худалдаж авах

Халуурах шинж бүхий амьсгалын замын цочмог өвчнүүд, томуу, дархлаажуулсны дараах халууралт болон бусад халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ. Мөн толгой ба шүдний өвдөлт, мигрень, мэдрэлийн өвдөлт, чих ба хоолойн өвдөлт болон хөнгөн ба дунд зэргийн бусад өвдөлтийн хам шинжийн үед өвдөлт намдаах, халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ.

1 бүрхүүлтэй шахмал нь 200 мг ибупрофен агуулна. Туслах бодис: Глюкоз, поливинилпирролидон, тальк магнийн стеарат гидроксипропилметилцеллюлоз, титанын диоксид

Ибумон 200 мг бүрхүүлтэй шахмал эмийг 12-оос доош насны хүүхдэд дараах байдлаар хэрэглэнэ: 6-12 сар (7-9 кг) - 50 мг-аар буюу шахмал эмийн 1-3 нас (10-15 кг) - 50 мг-аар буюу шахмал эмийн 3-6 нас (16-20 кг) - 100 мг-аар буюу шахмал эмийн 6-9 нас (21-30 кг) - 100 мг-аар буюу шахмал эмийн 9-12 нас (31-41 кг) - 200 мг-аар буюу нэг шахмалыг өдөрт 3 удаа,  хоногийн дээд тун 600 мг; 12-оос дээш нас (41 кг) - 200 мг-аар буюу нэг шахмал эмийг хоногт 4 удаа,  хоногийн дээд тун  800 мг-ийг 6-8 цагийн зайтай хоолны дараа усаар даруулж ууж  хэрэглэнэ. Хоногийн дээд тунг хэтрүүлж болохгүй. Халуун бууруулах зорилгоор 3 хүртлэх, өвдөлт намдаах зорилгоор 5 хүртлэх хоног тус тус  эмчилгээг үргэлжилнэ. Хэрэв халуун буухгүй байвал эмчид хандана.

Удаан хугацааны эмчилгээний үед захын цусны үзүүлэлтүүд, элэг ба бөөрний үйл ажиллагааг хянах   
 2-3 өдрийн эмчилгээний үед гаж нөлөө ажиглагдахгүй. Удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд гаж нөлөө илэрч болно.
 Гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандаарай. Ходоод гэдэсний улайлт-шархлаат эмгэгийн хурцдал үе, ялангуяа ходоод 12 хуруу гэдэсний шархлаа өвчний хурцдал, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, шимэгдэх шарх, кроны өвчин,зүрхний дутагдал ,хүнд явцтай артерийн даралт ихсэх өвчин зэрэг эмгэгийн үед хэрэглэхийг цээрлэнэ. Ибупрофен болон эмийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй. Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчнөөр өвдөж байсан хүмүүс, ходоод, нарийн бүдүүн гэдэсний үрэвсэл, хоол боловсруулах замаас цус алдаж байсан гэсэн анамнезтэй өвчтөн, элэг ба бөөрний өвчин, үүдэн венийн даралт ихсэлт бүхий элэгний хатуурал, нефроз хам шинж, зүрхний архаг дутагдал артерийн даралт ихсэх, цусны шалтгаан тодорхойгүй өвчнүүд, бронхийн багтраа, цусан дах билирубины хэмжээ ихсэх, жирэмсний нэг ба хоёр дахь 3 сар, 12 хүртлэх насны хүүхэд зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ.