Витагрипп мөхлөгийг ханиад томууны үед эмчилгээний зориулалтаар, халдварт өвчний дараа биемахбодыг тамиржуулах, хордлого тайлах, аскорбины хүчлийн дутагдал зэрэгт зааврын дагуу хэрэглэнэ.
Аскорбины хүчил 1000 мг агуулагдана.
Насанд хүрэгсэд 1 уут буюу 20г бэлдмэлийг 200 мл халуун бүлээн усанд уусгаж, өдөрт 1 уутыг ууж хэрэглэнэ.
Аскорбины хүчилд хэт мэдрэг хүмүүс, цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин өвчин болон бөөр чулуужих өвчин зэрэгт их тунгаар хэрэглэхийг хориглоно. Жимсэнд төрөл бүрийн органик хүчил элбэг байдаг тул цөс өтгөрөх, цөсний хүүдийн үрэвсэлт өвчин, ходоодны шархтай хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.