Бэлдмэлд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн амьсгалын дээд замын халдвар, амьсгалын доод замын халдвар (цочмог бронхит, архаг бронхитын сэдрэл, эмнэлгээс гадуур туссан уушгины хатгалгаа, тодорхой бус хэв шинжит уушгины хатгалгаа), дунд чихний халдвар, арьс, зөөлөн эдийн халдвар, үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Мөн ходоод 12 хуруу гэдэсний шархлаатай өвчтөний Н.pylori нянгийн эмчилгээнд хэрэглэхээс гадна бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бусад халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Нэг капсул нь 250мг кларитромицин агуулна.
Эмчийн жорын дагуу ууж хэрэглэнэ.
Кларитромициныг элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст болгоомжтой хэрэглэх ба бэлдмэл линкомицинтэй солбицсон дасал үүсгэж болохыг анхаарах хэрэгтэй. Кларитромициныг жирэмсний эхний 3 сард бэлдмэлийн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө нь урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай үед л зөвхөн хэрэглэнэ. Эмчилгээний үед хөхөөр хооллолтыг зогсооно. Дотор муухайрах, бөөлжих,, хэвлийгээр өвдөх, суулгах амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, хэлний үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, хэл шүд өнгөө алдах зарим үед элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх, элэгний үрэвсэл, шарлах шинж илрэх, толгой эргэх, айж түгшүүрлэх, нойргүйдэх, хар дарах, хий юм үзэгдэх, сонсгол муудах, ухаан самуурах, солиорох, чонон хөрвөс, арьсны тууралт зэрэг гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэх явцад тус тус илэрч болно.