Ой тогтоомж өөрчлөгдсөн, анхаарал төвлөрүүлэлт буурсан, сэтгэл санаа дундуур, тархины цусны эргэлт өөрчлөгдсөн хүмүүс архаг архидалт, тархины гэмтэл хүүхдийн ухаан санааны хомсдол зэрэгт хэрэглэнэ. Мөн хадуур хэлбэрийн эст цус багадалтын үед туслах чанарын зорилгоор, мөн зүрхний шигдээсийн хам эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Үндсэн үйлчлэгч бодис: Нэг капсулд 400 мг пирацетам агуулагдана. Туслах бодис: лактоз, магнийн стеарат, силикон диоксид тус тус агуулагдана.
Пирацитоныг хоолны өмнө ууж хэрэглэнэ. Архаг өвчний үед 1,2 г-аас (0,4 г-аар өдөрт 3 удаа) эхлэн тунг аажим нэмэгдүүлэн 2,4 г хүртэл, заримдаа хоногт 3,2 г ба түүнээс дээш тунгаар хэрэглэдэг. Энэ үед эмчилгээний үр нөлөө эхэлснээс хойш 2-3 долоо хоногийн дараа илэрнэ. Дараа нъ тунг 1,2- 1,6 г хүртэл (0,4-аар хоногт 3-4) бууруулна.Хүүхдэд ерөнхийдөө хоногт 30-50 мг/кг тунгаар уулгах ба хоногийн тунг 2-3 хувааж хэрэглэнэ.
5 хүртэлх насны хүүхэд 0,2 г-аар өдөрт 3 удаа (хоногт 0,6 г хүртэл), 5-16 настайд 0,4 г-аар хоногт 3 удаа тус тус уулгана. Хоногийн дээд тун 1,8 г. Пирацитоны эмчилгээ 2-3 долоо хоногоос 2-6 сар хүртэл үргэлжилнэ. Шаардлагатай үед эмчилгээг 6-7 хоногийн дараа давтан хийнэ. Пирацитоны эмчилгээг сэтгэц нөлөөт, зүрх судасны болон бусад эмийн зүйлтэй хавсран хэрэглэж болно. Тархины цочмог эмгэгийн үед бусад хор тайлах болон эргүүлэн сэргээх эмтэй, сэтгэцийн эмгэгийн үед сэтгэц нөлөөт эмийн бэлдмэлтэй хавсран хэрэглэнэ.
Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, бөөрний хүнд дутмагшилтай хүмүүст (кератинины клиренс 20мл/мин-аас бага) хэрэглэхгүй. Хааяа цочромтгой тайван биш болох, хөөрөлд орох, нойргүйтэх, хоол боловсруулах ажиллагаа хямрах, толгой эргэх өвдөх ээрэг гаж нөлөө илэрч болно. Элэг бөөрний өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэх ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийн тунг багасгана. Пирацитоныг хэрэглэж байхад нойр өөрчлөгдөж болох ба энэ тохиолдолд бэлдмэлийг үдэш оройн цагаар хэрэглэхгүй. 250С-ээс дээшгүй температурт, гэрлээс хамгаалж хүүхэд хүрэхээргүй газар хадгална.