Бүтээгдэхүүн

Флюлесс 100мг №20, хүүхдийн уусгадаг нунтаг ацетилцистейн

14000.0
Худалдаж авах

Цэр өтгөрсөн ба идээт үрэвсэл гуурсан хоолойн цочмог, apxaг үрэвсэл, бактер, вирусын гаралтай цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолойн салсаар бөглөрснөөс үүссэн уушгины ателектаз зэргийн үeд хэрэглэнэ. Түүнээс гадна уушгины гэмтэл ба хагалгааны дараа амьсгалын замаас өтгөрсөн шүүрлийг гаргахад хэрэглэж болно.

Нэг уут нунтаг эм нь 100 мг ацетилцистеин агуулна. Туслах бодисууд - Элсэн чихэр, аспартам, эссенци, аскорбины хүчил, силикон диоксид

Бэлдмэлийн хэрэглэх тунг өвчний байдал, өвчтний насыг харгалзан тогтооно. Насанд хүрэгсэд болон 14-өөc дээш насны хүнд 200 мг-аар хоногт 2-3 удаа, 6-14 настай хүүхдэд 200мг-аар хоногт 2 удаа, 2-6 настай хүүхдэд 100 мг-аар хоногт 2 удаа тус тус хоол идсэний дараа хэрэглэнэ. Уутанд савласан 3г нунтаг эмийг 50мл халуун усанд хийж уустал хутгаад, халуун бүлээнээр нь ууна.

Толгой өвдөх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, ходоод дүүрэнгэдэх, хамраас цус гapax, тахикарди, арьсанд чонон хөрвөс туурах, хааяа хоол боловсруулах ажиллагаа хямрах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, ходоод, 12 xypyy гэдэсний шарх, цус алдалт, жирэмсэн болон xөхүүл үед хэрэглэхийг цээрлэнэ. 25'С-ээс дээшгүй температурт гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.