Тайвшруулах, зүрхний агшилтын хүчийг нэмэгдүүлэх, түүний дотоод сэрэл дамжилт, хэмнэлийг удаашруулах үйлдэл үзүүлнэ. Айх түгшүүрлэх шинж бүхий сэтгэц ба мэдрэлийн ядаргаанд хэрэглэнэ.
Нэг флаконд эмийн бамбайн үндэсийг 70%-ийн спиртээр хандлан гаргаж авсан 20 мл хандмал агуулагдана.
Бэлдмэлийг өдөрт 20-30 дуслаар 3 удаа 30 мл усаар даруулж 5 хоног хэрэглээд эмчилгээг 7 хоног завсарлана. Эмчилгээг дээрх байдлаар дахин 2 удаа хийнэ.
Бамбайн хандмалыг удаан хугацаагаар хэрэглэхэд нойрмоглох, бие ядрах зэрэг гаж нөлөө илэрч болно.