Бөөр хамгаалах бэлдмэл. Бэлдмэл нь бөөрний түүдгэнцрийн сувганцрын хучуур эсийн гэмтэл, үрэвсэл, үхэжлийг багасгах, дистрофийг бууруулах, электролитийн солилцоог хэвийн болгох, шээсний ялгаралтыг ихэсгэж хаван бууруулах, хордлого тайлах, бөөрний гаралтай даралт ихсэлтийг багасгах зэрэг үйлдэл үзүүлнэ. Уг бэлдмэлийн найрлага дахь нийлбэр флавониод нь антиоксидант, мембран бэхжүүлэх, дархлаа зохицуулах үйлдлийн механизмаар цусны сийвэн болон бөөрний эдэд хуримтлагдсан хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнийг багасгаж, азотын хортой бүтээгдэхүүн мочевин, креатинин болон дархан бүрдлийг бие махбодоос зайлуулна.
Бөөрний үрэвсэл, гломерулонефрит, пиелонефрит, бөөр шээсний замын бусад үрэвсэлт өвчин, бөөрний гаралтай цусны даралт ихсэх, хавагнах хам шинж, шээсний ялгаралт буурсан үед тус тус хэрэглэнэ.
Нэг флакон нь нарийн навчит цахилдагийн үндэс, үндэслэг ишнээс бэлтгэсэн 50%-ийн спиртэн хандмал агуулна.
Бэлдмэлийг хоолны дараа 5-10 мл-ээр өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Ээлж эмчилгээ нь 14-28 хоног үргэлжилнэ.
Бэлдмэлийн найрлага дахь ургамалд харшилтай хүмүүст хэрэглэхийг хориглоно. Флавоноид, флавон агуулсан бүтээгдэхүүнд хэт мэдрэгшсэн хүмүүст хэрэглэж болохгүй. Жирэмсэн ба хөхүүл эх, хүүхдэд хэрэглэж болохгүй. Одоогоор гаж нөлөө илэрсэн талаар мэдээлэгдээгүй байна. Харшилын буюу хэт мэдрэгшилийн урвалууд илэрч болзошгүй.