Бүтээгдэхүүн

Читамон плюс/ханиалга намдаах/ 100мл Сироп

5100.0
Худалдаж авах

Эм судлалын үйлдэл: Читамон плюс (цэртэй ханиалга намдаах) сироп эм нь  цэр ховхлох, цэр шингэлэх, гуурсан хоолойг өргөсгөх, нянгийн болон үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ цэрний зуурамтгай чанарыг багасгаж, ховхорч гадагшлахыг  түргэсгэнэ.

Чихэр өвсний ханданд агуулагдах глицирризины хүчил нь цэр ховхлох, үрэвсэл намдаах, дархлаа дэмжих, хор тайлах, харшил намдаах болон нянгийн эсрэг  үйлдэлтэй.

Ганга өвсний ханданд агуулагдах эфирийн тос нь  салст бүрхүүлийн үйл ажиллагааг сэргээж, өвчин үүсгэгч кокк, мөөгөнцрийн өсөлт хөгжлийг саатуулах хүчтэй үйлдэлтэй.

Тарваган шийрийн ханданд агуулагдах  цитизин нь уушгины гуурсан хоолойн салстын шүүрлийг  нэмэгдүүлж  цэрийг ховхолж гадагшлуулна.

 

Найрлага: Сироп эмийн орц найрлаганд

Чихэр өвс (Glycyrrhiza uralensis)-ний шингэн ханд 20 мл

Ганга өвс( Thymus serpyllum)-ний шингэн ханд 25 мл

Тарваган шийр (Thermopsis lanceolata)- ийн шингэн ханд 15мл сорбитол, глицерол, натрийн бензоат, нимбэгний хүчил.  

 

Хэрэглэх заалт: Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ. Читамон плюс (цэртэй ханиалга намдаах) эмийн найрлаганд буй ургамлуудын шинж чанараас шалтгаалан сироп үелэж болох бөгөөд энэ нь эмийн чанарт нөлөөлөхгүй.

Цэр ховхрохгүй ханиалга дагалдсан амьсгалын дээд замын үрэвсэлт өвчний хавсарсан эмчилгээнд цэр ховхлох зорилгоор мөн цагаан мөгөөрсөн хоолой, уушгины гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл (хатгалгаа) болон харшлын гаралтай ханиалга намдаах зорилгоор хэрэглэнэ. 

Хэрэглэх арга: 2-4 насны хүүхэд 2.5 мл- ээр өдөрт 2-3 удаа, 4-8 насны хүүхэд 2.5-5 мл-ээр өдөрт 2-3 удаа, 8-14 насны хүүхэд 10 мл-ээр өдөрт 2-3 удаа тус тус ууж хэрэглэнэ. Насанд хүрэгсэд ба 14-өөс дээш насны хүүхэд 15 мл –ээр өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ.   Өвчний явц, байдлаас хамаарч ээлж эмчилгээг 2 долоо хоног хүртэл хугацаагаар үргэлжлүүлэх, эсвэл эмчийн зөвлөгөөгөөр үргэлжлэх хугацааг тогтооно.

 

Хориглох заалт: Читамон плюс (цэртэй ханиалга намдаах) сироп эмийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс болон 2 нас хүртлэх хүүхдэд хэрэглэхийг хориглоно.

Гаж нөлөө: Тогтоогдоогүй