Бүтээгдэхүүн

Цетирицин 5мг №20 - Харшлын эм - Cetirizine

3500.0
Худалдаж авах

Хамрын салстын байнгын үрэвсэл болон харшлын гаралтай улирлын чанартай үрэвсэл, загатнаат дерматоз, хөрвөс болон Квинкийн хаван зэрэг гистамины хамааралт бусад арьсны эмгэгүүдийн үед хэрэглэнэ.

Нэг шахмал эм нь 5 мг цетиризин агуулна. Туслах бодисууд: глюкоз, поливинилпирролидон

Цетирицин 5 мг шахмалыг 2-6 насны хүүхэд хоногт 5 мг-аар 1 удаа (орой) эсвэл 2,5 мг-аар хувааж (өглөө, орой) 50 мл усаар даруулж ууж хэрэглэнэ. Цетирицин 10 мг шахмалыг 6-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд өдөрт 1 удаа (орой) 100мл усаар даруулж ууж хэрэглэнэ.

Машин жолоодож яваа болон анхаарал ихээр шаардсан ажил эрхэлдэг хүмүүст тунг хэтрүүлж болохгүй. Ховор тохиолдолд бага зэрэг толгой өвдөх, толгой эргэх, нойр хүрэх, хөөрөх, ам аргах, ходоод гэдэс эвгүйрхэх гаж нөлөө илэрнэ. Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй. Жирэмсэн үед хэрэглэхгүй ба шаардлагатай тохиолдолд маш бага тунгаар эмчийн хяналтанд хэрэглэнэ. Хөхний сүүгээр ялгардаг тул хөхүүл эхчүүд хэрэглэхийг хориглоно. Бэлдмэлийг хэрэглэж байгаа үед бусад төрлийн ижил үйлчилгээтэй эм уух, спиртийн төрлийн ундаа хэтрүүлж хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.