Бүтээгдэхүүн

Азитрон 100мг №6

15600.0
Худалдаж авах

Азитромицин агуулсан үрэвсэл нянгийн эсрэг бэлдмэл. Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ. Амьсгалын дээд зам ба чих хамар хоолойн халдвар: дунд чихний үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайврын хөндийн үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл, амьсгалын доод замын халдварууд: бактерийн гаралтай уушигны ба гуурсан хоолойн  үрэвсэл, арьс ба зөөлөн эдийн халдвар, шээс бэлгийн замын халдварууд, хеликобактераар үүсгэгдсэн ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл, ходоодны шархлааны үед хэрэглэнэ.       

Нэг уут хөвмөлд 100мг азитромицинтэй шүтэлцэх хэмжээний азитромицины дигидратыг агуулна. Туслах бодисоор эрдэнэшишийн цардуул, магнийн стеарат, лактоз, тальк агуулна.

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. Хоолноос 1-2 цагийн зайтай ууна.

 

Ходоодны хүчиллэгийг саармагжуулах эмтэй 2 цагийн зайтай хэрэглэнэ. Уг бүлгийн эмэнд хэт мэдрэг хүмүүс, элэг бөөрний дутагдал, хөхүүл үед хориглоно. Мөн зүрхний хэм алдагдсан, элэг бөөрний үйл ажиллагаа өөрчлөлттэй хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ. Жирэмсэн хөхүүл хүмүүс хэрэглэхийг хориглоно.