Мөөгөнцрийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй нийлэг бэлдмэл. Балнад, хүнд явцтай системийн кандидоз, үтрээний кандидоз, ам залгиур ба улаан хоолойн кандидоз, криптококкийн менингит, дерматомикоз ялангуяа хөлийн улны эпидермопити, их биеийн мөөгөнцөр, цавины дерматикоз, олон өнгөт үлд, онихомикоз, арьсны халдвар зэрэгт хэрэглэнэ. Чөмөг шилжүүлэн суулгахын өмнө болон цитостатик, туяа эмчилгээний үед кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор мөн хэрэглэнэ.
Нэг капсул нь 100 мг флуконазол агуулна.
Эмчийн жорын дагуу ууж хэрэглэнэ.
Жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй. Дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих толгой өвдөх, ухаан алдаж унах зэрэг гаж нөлөө илэрч болно. Флузолыг хэрэглэх явцад эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүйгээр элэгний ферментүүдийн ихсэлт ажиглагдаж болзошгүй.