Стрептоцидтой тосон түрхэцийг арьсны идээт үрэвсэл, түлэгдэлт, яршилт зэрэгт түрхэж хэрэглэнэ.
Нэг тюбикт 2 г стрептоцид агуулагдана
Арьсны идээт өвчин, хамрын салст, дунд болон гадна чихний үрэвсэл, түлэгдэлт, гадуур идээт шарх зэрэгт арьсыг сайтар цэвэрлэсний дараа нимгэн түрхэж хэрэглэнэ.
Цочмог идээт үрэвсэл болон сульфаниламидын бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно. Арьс болон салст бүрхүүл хөхрөх, хэсэг газрын харшлын урвал илэрч болно.