Бүтээгдэхүүн

Клотримон крем 1%-20гр - Мөөгөнцөрийн эсрэг бэлдмэл

6200.0
Худалдаж авах

Клотримазолыг кремыг гадуур хэсэг газар түрхэж хэрэглэнэ. Дерматомицет, бластомицет, хөгц мөөгөнцрөөр үүсгэгдсэн арьсны мөөгөнцөртөх өвчин, шээс бэлгийн замын кандидоз, үтрээний трихомонодоз, үтрээний холимог халдвар, халдварт лейкоррей зэрэгт тус тус хэрэглэнэ.

Нэг тюбикинд 200 мг клотримазол агуулагдана. Туслах бодисууд: Кремфор, парафин, пропиленгликоль, метилпарабен, пропилпарабен, цэвэршүүлсэн ус.

Арьсны эмгэгтэй хэсэгт хоногт 2-3 удаа нимгэн үеэр түрхэж сайтар илнэ. Ээлж эмчилгээ 4 долоо хоног түүнээс дээш хугацаагаар үргэлжилнэ. Өвчний шинж тэмдэг арилсны дараа гүйцэд эмчлэхийн тулд 14 хоног үргэлжлүүлнэ. Хөлийн өсгийн мөөгөнцрийн үед өвчний шинж тэмдэг арилсны дараа өвчин дахихаас урьдчилан сэргийлж 3 долоо хоног эмчилгээг үргэлжлүүлнэ. Эмчилгээний өмнө хөлийг сайн угааж хатаана.Өвчлөлд өртсөн арьсны бүх хэсэгт нэгэн зэрэг түрхэж эмчилгээг хийнэ. Шээс бэлгийн замын кандидозын үед хярзан, гадаад бэлэг эрхтний арьсанд түрхэж хэрэглэнэ. Бэлгийн замын халдварын үед эхнэр нөхөр зэрэг эмчилгээ хийлгэнэ.

Бэлдмэлийг нүдэнд орохоос зайлсхийж, нүдний эргэн тойронд түрхэж хэрэглэхгүй. Бэлдмэлд бензилын спирт агуулагдах тул дутуу нярай болон нярай хүүхдэд хэрэглэж болохгүй. Жирэмсэн эхчүүд, клотримазолд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглон. Арьсаар тууралт гарч улайх, халуун оргих, загатнах шинж тэмдэг илэрч болно.