Бүтээгдэхүүн

Аспирин С 500мг №10

1650.0
Худалдаж авах

Өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг бэлдмэл. Бэлдмэлийг янз бүрийн шалтгаантай хөнгөн явцтай өвдөлтийн үед (мэдрэлийн, шүдний, булчингийн, үений өвдөлт болон биены юм өвдөлттэй ирэхэд), ханиад, томуу болон томуу төст өвчин болон халдвар үрэвслийн гаралтай халууралтын үед халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор хэрэглэнэ. 

 

Нэг шахмал нь 400 мг Ацетилсалицилийн хүчил, 100 мг аскорбины хүчил агуулна. Туслах бодисууд натрийн карбоксиметилцардуул, магнийн стеарат,

1 удаа 1-2 шахмалыг ууна. Хоногийн дээд тун 6 шахмал. 12 хүртэлх насны хүүхдэд зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

Арьсан дээр тууралт, чонон хөрвөс гарах болон гуурсан хоолойн багтраа илрэх, хамар, буйл болон цусаар бөөлжих, өтгөн харлах, огиудас хүрэх, бөөлжих, хэвлийгээр өвдөх, гүйлгэх, ходоод болон 12 хуруу гэдэсний шархлаа үүсэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Жирэмсний эхний 3 сар, хөхүүл эх, 15 наснаас доош хүүхдэд хэрэглэхийг хориглоно.