Бүтээгдэхүүн

Долоогоны ханд 20мл

5000.0
Худалдаж авах

Зүрх судасны тогтолцоонд нөлөөлөх бэлдмэл. Бэлдмэл нь эерэг инотроп үйлдэлтэй. Энэ нь зүрхний булчинг хүчтэй агшааж зүрхний нэг удаагийн болон минутанд гарах цусны хэмжээ ихэснэ. Зүрхний агшилт хүчтэй болгоход хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгддэггүй онцлогтой. Мөн гөлгөр булчингийн агшилтыг тавиулах, зүрхний титэм судасны булчинд сонгомолоор нөлөөлөн өргөсгөх үйлдэл үзүүлнэ. Төв мэдрэлийн сэрэмтгий чанарыг багасган, цусны эргэлт сайжирснаар төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа сайжирна. Зүрхний хэм алдагдал, артерийн даралт ихсэх, тахикарди, ангионевроз зэрэг өвчнүүдийн үед хэрэглэнэ.

Нэг флакон нь Час улаан долоогоны жимсний 1:10 харьцаатай 70%-ийн спиртэн хандмал 20мл агуулна.

20-30 дуслаар өдөрт 3-4 удаа бага хэмжээний усаар шингэлж, хоолны өмнө ууна.

Спиртэнд хэт мэдрэг хүмүүс болгоомжтой хэрэглэнэ. Машин жолоодох буюу хөдөлгөөнт техниктэй ажиллах үед хэрэглэхгүй байхыг анхааруулъя. Жирэмсэн болон хөхүүл хүмүүс, бага насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.