Бүтээгдэхүүн

Нафазолин 1%-10мл, хамрын шүршлэг

4600.0
Худалдаж авах

Нафазолины гидрохлорид нь цусны судсуудыг агшааснаар хамрын хөндийн цусны урсгал багасч хамрын битүүрэл багасна. Өөрөөр хэлбэл капилляр судсуудын даралт багассанаар судаснаас ялгарах усны хэмжээ буурч, хамрын хөндийд ялгарах шингэн багасдаг ба үрэвсэх, загатнах улайх шинж тэмдгүүд мөн буурдаг. Хамрын салстын цочмог үрэвсэл, гайморын хөндийн үрэвсэл, хамрын хөндий дурандах, хамрын цус алдалт зэрэгт тус тус хэрэглэнэ.

10 мл шүршлэг нь 0.01 г  нафазолины гидрохлоридыг агуулна. Туслах бодисууд борын хүчил, натрийн тетраборат, глицерин, ментол, этилийн спирт, цэвэршүүлсэн ус.

1-2 шүршилтээр өдөрт 3-4 удаа хамарт шүршиж хэрэглэнэ. 

Удаан хугацаагаар хэрэглэвэл салст бүрхүүл цайх болон цочирсноос шархалж болзошгүй бөгөөд эмийн дасал үүсэх, эмийн үр нөлөө буурах магадлалтай. Эмийн хэрэглээг зогсоох үед ринит медикаментоз буюу архаг бөглөрөл үүсч болно. Түүнчлэн удаан хугацааны илүүдэл тунгийн хэрэглээ нь хамрын салстын мембранд өөрчлөлт оруулж болзошгүй. Бэлдмэлийн найрлаганд хэт мэдрэг хүмүүс, зүрхний органик өөрчлөлтүүд /зүрхний бах, титэм судасны дутагдал/ гипертони, тархины артеросклероз, чихрийн шижингийн хүнд хэлбэрийн үед хэрэглэхийг хориглоно.