Бүтээгдэхүүн

Дикломон 75мг №20

3500.0
Худалдаж авах

Үе мөчний хэрлэг (ревматизм), остеоартрит, остеоартроз, хөдөлгөөн хязгаарлагдсан нурууны үений үрэвсэл (Бехтеревийн өвчин) үе ясжих, хэлбэр дүрсээ алдах, үе мөчний зөөлөн эдийн болон үений уутны үрэвсэл, мэдрэлийн гаралтай өвдөлт, булчингийн хурц үрэвсэл зэрэгт хэрэглэнэ.

Нэг бүрхүүлтэй шахмал нь 50мг, 75мг диклофенак натрийг тус тус агуулна. Туслах бодисууд: Лактоз, цардуул, натрийн карбоксиметил цардуул, магнийн стеарат, поливинилпирролидон, гидроксипропилметилцеллюлоз фталат, тальк, титаний диоксид.

Өвчний хүнд хөнгөнтэй уялдуулан хувь хүнд тохируулан тунг сонгоно.Шахмалыг хоол идэх үедээ буюу хоолны дараа бүхлээр залгиж хангалттай хэмжээний усаар даруулж ууна.Ревматоид артритын үед: насанд хүрэгчдэд 50 мг-аар хоногт 3-4 удаа уух буюу 75 мг-аар хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Хоногийн тун 225 мг-аас хэтэрч болохгүй. Остеоартритын үед :насанд хүрэгчдэд 50 мг-аар өдөрт 3-4 удаа буюу 75 мг-аар өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ. Анкилоз бүхий спондилитын үед: Насанд хүрэгчдэд Насанд хүрэгсэд 50 мг-аар хоногт 2 удаа ууна. Ээлж эмчилгээ 5-6 хоног үргэлжилнэ.

Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст, сэдрэлийн үедээ байгаа ходоод эсвэл гэдэсний шархлаа өвчин, ходоод гэдэсний цус алдалт, цооролттой өвчтөнд, элэгний дутагдлын үед, бөөрний дутагдал (креатининий клиренс  <30 мл / мин) үед, зүрхний хүнд хэлбэрийн дутагдлын үед, харшлын өвчин ялангуяа гуурсан хоолойн багтраа, цочмог ринит, хамрын ургацаг, ацетилсалицилын хүчил ба бусад стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийн шалтгаант чонон хөрвөс илэрсэн гэх өгүүлэмжтэй бол, жирэмсний сүүлийн гурван сартайд, 6-аас доош насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.  Ходоод гэдэсний замаас гарах өөрчлөлт: Огих, бөөлжих, суулгах, ходоод гэдэсээс цус алдаж цус багадалт үүсэх хүртэл гаж нөлөө илэрч болно. Заримдаа хоолны шингэц муудах, гэдэс дүүрэх, гэдэс базлах, хоолны дуршил буурах болон ходоод гэдэсний шархлаа (заримдаа цус алдалт) үүсэх гаж нөлөө илэрч болзошгүй. Амьсгалын эрхтэн тогтолцоо, цээжний хөндий болон голтын талаас гарах өөрчлөлт: ховор- багтраа (амьсгаадалтыг оруулаад); маш ховор- уушигны үрэвсэл., Хоол боловсруулах замын талаас гарах өөрчлөлт: элбэг- дотор муухайрах, бөөлжих, суулгах, диспепси, хэвлийн өвдөлт, гэдэс дүүрэх, хоолны дуршил буурах; ховор- гастрит, ходоод гэдэсний цус алдалт, цустай бөөлжих, цустай суулгах, мелена, ходоод болон гэдэсний шархлаа (цус алдалттай болон алдалтгүй, гастроинтестиналь стеноз, цооролт, үүний улмаас перитонит үүсч болно); маш ховор- колит (түүн дотроо геморройн, ишемийн колит болон шархлаат колит, Кроны өвчин сэдрэх), өтгөн хатах, стоматит, глоссит, улаан хоолойн талаас гарах хямрал, өрц маягийн гэдэсний өвчин, нойр булчирхайн үрэвсэл зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Хадгалах нөхцөл: Бэлдмэлийг 250С-аас дээшгүй хэмд, гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.