Вирусын болон нянгийн гаралтай хамрын салст бүрхүүлийн цочмог үрэвсэл. Хамрын дайвар хөндийн үрэвсэл, түүний сэдрэл хамрын салст бүрхүүлийн харшлын гаралтай үрэвсэл. Дунд чихний үрэвсэл (хамар залгиурын салст бүрхүүлийн хаванг багасгах) Хамар залгиурын салст бүрхүүлийн хаванг багасгахад тус тус хэрэглэнэ.
1мл дусал нь 500мкг ксилометазолины гидрохлорид агуулна. Туслах бодисууд: натрийн дигидрофосфат, натрийн гидрофосфат, натрийн хлорид, сорбитол, гидроксипропилметил целлюлоз, бензалконы хлорид, цэвэршүүлсэн ус
1-6 хүртлэх насны хүүхдэд Ксезолин 0.05% дуслыг хамрын нүх тус бүрт 1 дуслаар хоногт 1-2 удаа, 6-аас дээш насны хүүхдэд 1 дуслаар хоногт 1-2 дуслаар 2-3 удаа тус тус хэрэглэнэ. Хоногт 3-аас дээш удаа хэрэглэхгүй.
Хамрын салст бүрхүүл цочирч хорсох, хуурайшиж таагүй мэдрэмж төрөх, удаан хугацаагаар хэрэглэх үед хамрын салст хавагнах, шүүрэл нь ихсэх зэрэг гаж нөлөө илэрч болно. Мөн тунг хэтрүүлэх болон бэлдмэлийг залгисан үед хааяа толгой өвдөх, зүрхний цохилт олшрох зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчин ба эмийн найрлаганд буй бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно. Эмийг артерийн даралт ихтэй, зүрхний бах, чихрийн шижин өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Хадгалалт: 250С-ээс дээшгүй температурт нарны шууд тусгалаас хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.