Бүтээгдэхүүн

Аскорбины хүчил 2% - 150мл /Витамин С уусмал/

2400.0
Худалдаж авах

Витамин С дутагдал (чийг бам өвчин), гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт, туяаны өвчин, халдварт өвчнүүд, ханиад томуу, хордлого, цусны бүлэгнэлтийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлууд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл, атеросклероз, жирэмсний нефропати, Аддисоны өвчин, удаан эдгэрэлтэй шарх, яршил, ясны бэртэл, шүд хорхойтох, ам гэмтэх зэрэгт тус тус хэрэглэнэ
 

Аскорбины хүчил 2% - 150мл

Насанд хүрэгсэд: Хоногт 15мл-ээр (хоолны халбага) 3 удаа. Хүүхэд: 1-12 настай хүүхэд хоногт 5 мл-ээр (цайны халбага) 3 удаа хоолны дараа хэрэглэнэ.

Толгой өвдөх, нойр өөрчлөгдөх, хоол боловсруулах замын салст бүрхүүл цочрох, дотор муухайр, бөөлжих, суулгах, ходоод агчих, цус ба шээсэнд глюкозын хэмжээ ихсэх,  бөөр гэмтэх, хялгасан судасны нэвчимтгий чанар багасах, тромбоз, даралт ихсэх, арьсны тууралт ховор тохиолдолд анафилаксын шок үүсэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Зааврын дагуу эмчийн хяналтан дор хэрэглэж болно. Эмийн найрлаганд орсон бодисоос харшилтай бол болгоомжтой хэрэглэнэ үү. Аскорбины хүчил нь кортикостероид дааврын нийлэгжилтийг идэвхжүүлдэг тул эмчилгээний явцад бөөрний үйл ажиллагаа ба артерийн даралтыг хянах шаардлагатай. Бие махбодид төмрийн агууламж их байгаа үед аскорбины хүчлийг бага тунгаар хэрэглэнэ. 250С-ээс дээшгүй температурт гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар  хадгална.