Үжилгүйжүүлэх ба халдваргүйжүүлэх бэлдмэл. Салицилийн хүчил нь үрэвслийн эсрэг үйлдэлтэй ба гадна эдийг гуужуулах, арьс зөөлрүүлэх, цочроох үйлдэл үзүүлнэ. Микробын эсрэг үйлдэлтэй мөн эдийг гуужуулж сарниулах, цочроох нөлөөтэй. Хажирс, арьсны загатнаа, яршил, намарс, арьсны идээт үрэвсэл зэргийг эмчлэхээс гадна гар хөл дээр үүссэн эвэршлийг зөөлрүүлж, гуужуулахад хэрэглэнэ.
Нэг тюбикт 0.4 г салицилын хүчил агуулагдана.
Арьсыг сайтар цэвэрлэсний дараа нимгэн үеэр түрхэж хэрэглэнэ.
Цочмог идээт үрэвслийн үед хэрэглэж болохгүй.