Бүтээгдэхүүн

Кальцийн глюконат 500мг №10

1500.0
Худалдаж авах

Бодисын солилцоонд нөлөөлөх бэлдмэл. Бамбайн ойролцоох булчирхайн үйл ажиллагааны дутагдал, харшлын өвчнүүд (чонон хөрвөс, шар усны өвчин, судас мэдрэлийн хаван, гуурсан хоолойн багтраа, эмийн харшил), туяаны өвчин, зүрхний дутагдал, төрөл бүрийн шалтгаант цус алдалт (умайн цус алдалт, цустай цэр гарах, хагалгааны өмнө болон дараа ходоод гэдэснээс цус алдах), цусархаг эмзэгшил, ясны сүрьеэ, ясны идээт үрэвсэл, сульдаа, ясны хугарал, магнийн давсны антидот болгон хэрэглэх ба мөн хурган чихний хүчил, фторт хүчлийн давсууд, хар тугалга, мөнгөн ус, фосгений хордлогуудын үед тус тус хэрэглэнэ.

Нэг шахмал нь 500 мг кальцийн глюконатыг агуулна. Туслах бодисууд натрийн карбоксиметил цардуул, тальк, магнийн стеарат

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө нунтаглана. Насанд хүрэгсдэд 1-3 г-ыг (2-6 шахмал), 3-4 настай хүүхдэд  1 г-аар, 5-6 настайд 1-1.5 г-аар, 7-9 настайд 1.5-2 г-аар, 10-14 настайд 2-3 г-аар тус тус өдөрт 2-3 удаа хоолны өмнө уулгана. Жирэмсэн болон хөхүүл эхчүүд 1-3 г-аар өдөрт 2-3 удаа ууж хэрэглэнэ.

Кальцийн глюконатыг хэрэглэж байх үед дотор муухайрах, бөөлжих, суулгах, ходоод цанхайх, зүрхний цохилт цөөрөх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.