Бүтээгдэхүүн

Урсомон 200мг №50 - Элэг хамгаалах, цөс хөөх бэлдмэл

39000.0
Худалдаж авах

Элэгний анхдагч цирроз, анхдагч хатууралт холангит, уйланхайт фиброз, элэгний дотоод цөсний замын битүүрэлт, судсаар хооллох үеийн холестоз, архины шалтгаант элэгний цочмог гепатит, жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл, хавдарын эсрэг бэлдмэлийг хэрэглэж байгаа үед элэг гэмтэхээс урьдчилан сэргийлэх, цөсний хүүдий чулуужих өвчин, рефлюкс-гастрит ба рефлюкс-эзофагит, цөсний замын дискинези, нярайн шарлалт зэрэгт хэрэглэнэ.

Нэг капсул нь 50 мг, 100 мг, 200 мг, 250 мг, 300 мг урсодеоксихолийн хүчлийг тус тус агуулна. Туслах бодисууд: Лактоз моногидрат, эрдэнэшишийн цардуул, силиконий диоксид, магнийн стеарат.

Элэгний архаг, цочмог өвчин, цөсний чулуу зэрэгт хоногт 10 мг/кг тунгаар удаан хугацаагаар тасралтгүй ууна. Элэгний архаг өвчнүүдийн үед эмчилгээг хэдэн сараас 2 жил хүртэл хугацаагаар үргэлжлүүнэ. Цөс чулуужих өвчний үеийн эмчилгээ 6 сараас 2 жил хүртэл үргэлжлэх ба хэрэглэснээс хойш 12 сарын дотор цөсний чулуу багасаагүй бол цаашид хэрэглэх шаардлагагүй. Бэлдмэлийн хоногийн тунг өдөр бүр унтахын өмнө залгиж ууна. Рефлюкс-гастрит ба рефлюкс-эзофагитын үед 200-300 мг-аар унтахын өмнө ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 10-14 хоног байна.

Гэдэс эвгүйрхэх, бөөлжис цутгах, толгой эргэх, нуруу өвдөх, үс унах, ханиалгах, цөсний чулуу кальцижих зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Жирэмсэн ба хөхүүл эхчүүд хэрэглэхийг хориглоно. Төрөх насны эмэгтэйчүүд урсодеоксихолийн хүчлийн эмчилгээ хийлгэх үед гормоны бус гаралтай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл эсвэл бага тунтай эстрогений бэлдмэл хэрэглэх нь зүйтэй.