Бүтээгдэхүүн

Энаф 10мг №20 - Артерийн даралт бууруулах бэлдмэл

4500.0
Худалдаж авах

Анхдагч артерийн даралт ихсэлт, бөөрний өвчний (бөөрний дутагдал, чихрийн шижингийн нефропати) үеийн хоёрдогч, артерийн даралт ихсэлт, зүрхний архаг дутагдал, зүүн ховдлын үйл ажиллагааны (шинж тэмдэггүй) өөрчлөлт зэргийн үед тус тус хэрэглэнэ.

Нэг шахмалд 10мг эналаприлын малеат агуулна. Туслах бодисууд: Поливинилпирролидон, лактоз моногидрат, глюкоз, магнийн стеарат, тальк, натрийн карбоксиметил цардуул
 

Бэлдмэлийг дангаар нь эсвэл артерийн даралт бууруулдаг бусад бэлдмэлүүдтэй хамт хэрэглэнэ. Гипертони өвчнийг эмчлэх эхний тун өдөрт нэг удаа 10-20мг байх ба цаашдаа өвчний байдлыг харгалзан хүн бүрт өвөрмөц тогтоох боловч нийтлэг хэрэглэх тун 20мг-аар өдөрт нэг удаа байна. Хоногийн тунг 40мг (1-2 хувааж)-аас хэтрүүлэхгүй хэрэглэнэ. Артерийн даралт бага зэрэг ихэссэн үед 10мг-аар өдөрт нэг удаа ууна. Бөөрний гаралтай артерийн даралт ихсэлтийн үед бага тунгаар хэрэглэнэ.

Зүрхний үйл ажиллагааны архаг дутагдал, бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлт, шээс хөөх эмээр үүсгэгдсэн ус-эрдэсийн тэнцвэрийн алдагдалтай, давсгүй хоолны дэглэмтэй, суулгаж бөөлжих эсвэл гемодиализ эмчилгээ хийлгэж байгаа өвчтөний артерийн даралт хэт буурч болзошгүй тул анхаарах хэрэгтэй. Артерийн даралт ихэссэн өвчтөн шээс хөөх эм хэрэглэж байгаа бол эналаприлын эмчилгээ эхлэхээс 2-3 хоногийн өмнөөс шээс хөөх эмийн эмчилгээг зогсооно. Хэрэв зогсоохгүй бол артерийн даралт хэт багасах эрсдэл нэмэгдэнэ. Зүрхний архаг дутагдлын үед шээс хөөх эмийн тунг багасгах шаардлагатай. Ховор тохиолдолд артерийн даралт хэт багасах, толгой эргэх ба өвдөх, ядарч сульдах. зэрэг болон бусад системийн талаас гаж нөлөө илэрч болзошгүй. Бэлдмэлийг судас мэдрэлийн хаван, порфири, жирэмсэн ба хөхүүл үе, эналаприл болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөн хэрэглэхийг хориглоно. Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхийг цээрлэнэ. Эмчилгээний үед жирэмсэлвэл эмчилгээг яаралтай зогсооно. Тун хэтрэлтээс үүдэлтэй даралт хэт буух аюултай , хүнд тохиолдолд артерийн даралтыг тогтворжуулах зорилгоор судсанд шингэн юүлнэ. Мөн гемодиализ эмчилгээ хийж болно.