Бэлдмэлийг амьсгалын замын эрхтний үрэвсэлт өвчнүүд, уушгины мэс заслын дараахь хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхээс гадна идээт халдварын гаралтай амьсгалын замын үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ.Хөхүүл ханиалга,Зуурамтгай, ховхроход хүндрэлтэй цэр,Цочмог ба архаг бронхит,Гуурсан хоолойн багтраа,Пневмони (хатгаа),Бронхоэктаз,Муковицадозын үед болон халдварт харшлын үеийн бронхийн багтраа, бактерийн буюу идээт үрэвслийн үед ууж хэрэглэнэ.
Нэг капсул нь 375 мг карбоцистеин агуулна.
Дотуур ууж хэрэглэнэ. Хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөлдөнө үү. Насанд хүрэгсэд 2 капсул (750 мг)-аар өдөрт 3 удаа, өвчний шинж тэмдэг багассан үед 1 капсул (375 мг)-аар өдөрт 4 удаа 50-100 мл хэмжээний усаар даруулж ууна. Карбоцистеины хооллохын өмнө болон хооллосны дараа аль ч үед хэрэглэж болно.
Жирэмсний II ба III гурван сард, хөхүүл, ходоод болон дээд гэдэсний шархлаагаар өвдөж байсан өгүүлэлтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.