Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн шээс бэлгийн зам, амьсгалын зам, хоол боловсруулах систем ба цөсний зам, хэвлийн хөндий, чих хамар хоолой, бага аарцаг, яс, үе, арьс, зөөлөн ба тулгуур эд хөдөлгөөний аппаратны халдварт үрэвсэлт өвчнүүд, цусан халдвар, пенитонитын үед тус тус хэрэглэнэ.
Нэг шахмал нь 250 мг ципрофлоксацин агуулна.
Эмчийн жорын дагуу ууж хэрэглэнэ.
Ципрофлоксацины эмчилгээний үед болон эмчилгээний дараа хүнд явцтай удаан хугацааны суулгалт илэрвэл гэдэс цочролын хам шинжийг үгүйсгэх ба эмчилгээг яаралтай зогсоож тохирсон эмчилгээг хийнэ. Шөрмөс өвдөх ба тендовагинитийн эхний шинж илэрвэл эмчилгээг зогсооно. Эмчилгээний явцад шээстэй талст ялгарахаас зайлсхийх зорилгоор бэлдмэлийг эмчилгээний тунгаас хэтрүүлж хэрэглэхгүй.