Бэлдмэл нь тархины бодисын солилцоог уураг ба энергийн солилцоог ихэсгэх замаар идэвхжүүлэх ба эсэд глюкоз ашиглагдах явцыг түргэсгэх, тэдгээрийн хүчилтөрөгчийн дутагдалд тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлэх, ТМС-ийн нейрон хоорондын сэрэл дамжилтыг сайжруулах, цусан хангамж дутагдаж буй хэсгийн цусны урсгалыг сайжруулах зэрэг үйлдэл тус тус үзүүлнэ. Ой тогтоомж өөрчлөгдсөн, анхаарал төвлөрүүлэлт буурсан, сэтгэл санаа дундуур, тархины цусны эргэлт өөрчлөгдсөн хүмүүс архаг архидалт, тархины гэмтэл хүүхдийн ухаан санааны хомсдол зэрэгт хэрэглэнэ. Мөн хадуур хэлбэрийн эст цус багадалтын үед туслах чанарын зорилгоор, мөн зүрхний шигдээсийн хам эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Нэг капсулд 200 мг пирацетам агуулагдана. Туслах бодис лактоз, магнийн стеарат, силикон диоксид тус тус агуулагдана.
Пирацитоныг хоолны өмнө ууж хэрэглэнэ. Эмчийн жорын дагуу хэрэглэнэ.
Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, бөөрний хүнд дутмагшилтай хүмүүст (кератинины клиренс 20мл/мин-аас бага) хэрэглэхгүй. Хааяа цочромтгой тайван биш болох, хөөрөлд орох, нойргүйтэх, хоол боловсруулах ажиллагаа хямрах, толгой эргэх өвдөх ээрэг гаж нөлөө илэрч болно. Элэг бөөрний өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэх ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийн тунг багасгана. Пирацитоныг хэрэглэж байхад нойр өөрчлөгдөж болох ба энэ тохиолдолд бэлдмэлийг үдэш оройн цагаар хэрэглэхгүй.