Өвдөлт намдаах, халуун бууруулах бэлдмэл. Янз бүрийн гаралтай сулавтар, дунд зэргийн өвдөлт (тухайлбал толгой, шүдний өвдөлт, мигрень, мэдрүүл булчин, үений өвдөлт, гэмтэл түлэгдлийн өвдөлт), халдварт, үрэвслт (амьсгалын замын цочмог вирусын халдвар, томуу) өвчнүүдийн үеийн халууралтыг намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Нэг шахмалд тус бүрт 500 мг парацетамол агуулагдана.
60кг-аас дээш жинтэй насанд хүрэгсэд, ахлах ангийн насны хүүхдэд 0.5г-аар өдөрт 4 удаа хүртэл хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 5-7 өдөр.
Дотор муухайрах, өрц орчимд өвдөх, харшлын шинж тэмдэг илрэх (арьсаар туурах, загатнах, чонон хөрвөс, квинкын хаван), хааяа цус багадах, тромбоцитопени, цусанд метагемоглобин үүсэх зэрэг үзэгдэл илэрч болно. Элэг хордуулах гаж нөлөө илэрч болзошгүй. Элэг бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, цусны өвчнүүд, 3 сар хүртэлх насны хүүхэд, парацетамолд хэт мэдрэг хүмүүс зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.