Нүдний торлог бүрхүүлд цус харвах, судсаар цус шүүрэх, зүрхний дотор бүрхэвчийн идээт үрэвсэл, тархины хатуу хальсны үрэвсэл, амьсгалын замын хурц ба архаг өвчнүүд, С болон Р витамины дутагдал, хялгасан судасны гэмтлийг эмчлэх, сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Үндсэн үйлчлэгч бодис: Аскорбины хүчил, Рутин Туслах бодис: Глюкоз, цардуул, тальк, магнийн стеарат
1 шахмалаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ
Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ. Мөн 3 хүртэлх насны хүүхэд, цусны бүлэгнэлт ихэссэн өвчтөн, жирэмсэний эхний 3 сард хэрэглэхгүй. Удаан хугацаагаар хэрэглэвэл бөөр болон шээсний замд чулуу үүсэх, нойргүйдэх бөөр гэмтэх, артерийн даралт ихдэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Ховор тохиолдолд харшлын урвал илэрнэ. 25C-с дээшгүй хэмд, гэрлээс хамгаалсан, хуурай сэрүүн нөхцөлд хадгална.