Хамрын салстын байнгын үрэвсэл болон харшлын гаралтай улирлын чанартай үрэвсэл, загатнаат дерматоз, чоно хөрвөс болон Квинкийн хаван зэрэг гистамины хамааралт бусад арьсны эмгэгүүдийн үед хэрэглэнэ.
Эмийн найрлага, тун хэмжээ нэг шахмал нь 5 мг, 10 мг цетирицин агуулна. Туслах бодисууд глюкоз, поливинилпирролидон, магнийн стеарат, гидроксипропилметилцеллюлоз, титаны диоксид
Цетирицин 5 мг шахмал 2-6 насны хүүхэд хоногт 5мг-аар 1 удаа(орой) эсвэл 2,5 мг-аар хувааж (өглөө, орой) 50мл усаар даруулж ууж хэрэглэнэ. Цетирицин 10 мг шахмал 6-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд өдөрт 1 удаа (орой) 100мл усаар даруулж ууж хэрэглэнэ.
Машин жолоодож яваа болон анхаарал ихээр шаарддаг ажил эрхэлдэг хүмүүст тунг хэтрүүлж болохгүй. Ховор тохиолдолд бага зэрэг толгой өвдөх, толгой эргэх, нойр хүрэх, хөөрөх, ам аргах, ходоод гэдэс эвгүйрэх шинж тэмдэг илэрнэ.