Бүтээгдэхүүн

Амломон 10мг №20

10300.0
Худалдаж авах

  • Эмийн эмчилгээний бүлэг: Артерийн даралт бууруулах бэлдмэл
  • Эм судлалын үйлдэл: III үеийн кальцийн сувагт хориг үүсгэдэг бэлдмэл. Зүрхний булчин болон судасны ханын гөлгөр булчингийн эсийн мембраны кальцийн ионы удаан сувагт хориг үүсгэж эсийн доторх кальцийн агууламжийг багасгасанаар артерийн даралт бууруулах, зүрхний бахын эсрэг үйлдэл үзүүлнэ. Бэлдмэлийн даралт бууруулах үйлдэл нь судасны ялангуяа артериолын ханын гөлгөр булчингийн тонусыг багасгаж, судас өргөсгөсөнтэй холбоотой ба харин зүрхний бахын эсрэг үйлдэл нь захын артериолын судсыг өргөсгөн зүрхний ачааллыг багасган, титэм судсыг өргөсгөн, зүрхний булчингийн цусан хангамжийг сайжруулж байгаатай холбоотой. Артерийн даралт ихсэх өвчний үед бэлдмэлийн хоногийн тунг 1 удаа хэрэглэхэд 24 цагийн турш артерийн даралтыг аажим, найдвартай бууруулна. Зүрхний бах өвчний  үед Амлодипин биеийн хүчний ачаалалд тэсвэрлэх чадварыг ихэсгэж зүрхний бахын өвчин хөдлөлийн давтамжийг багасгах ба мөн нитроглицерины хэрэгцээг бууруулна.

  • Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг шахмал нь 5 мг болон 10 мг амлодипин агуулна.
  • Туслах бодисууд: Лактоз, эрдэнэшишийн цардуул, магнийн стеарат

 

  • Хэрэглэх заалт: Артерийн даралт ихсэх өвчин, зүрхний бахын үед тус тус хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга, тун: Артерийн даралт ихсэх өвчний үед эхлээд 5 мг тунгаар хоногт нэг удаа хэрэглэнэ.  Хоногийн дээд тун нь 10 мг (хоногт нэг удаа) байна. Харин жин багатай, бие муутай, өндөр настай хүмүүс, элэгний дутагдалтай өвчтөнд хоногт 2,5 мг-аар нэг удаа хэрэглэх бөгөөд даралтын зэргээс хамаарч тунг нэмж хэрэглэж болно. 6-17 насны хүүхдэд ууж хэрэглэх бэлдмэлийн даралт бууруулах идэвхтэй тун 2,5-5 мг (хоногт нэг удаа хэрэглэнэ) байна. Харин 6-аас доош насны хүүхдэд хэрхэн нөлөөлдөг нь судлагдаагүй. Архаг явцтай болон судас агчилын зүрхний бахын үед  5-10 мг тунгаар хэрэглэнэ.

 

  • Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед зүрх судасны системийн талаас толгой өвдөх, хавагнах, нүүр улайх, зүрх дэлсэх, зарим тохиолдолд жинхэнэ өвчний үр дагавараас ялгах боломжгүй гаж нөлөөнүүд (зүрхний шигдээс, цээжээр өвдөх, зүрхний хэмнэл алдагдах) илрэх, ядрах нойрмоглох, зарим тохиолдолд сэтгэл санааны байдал өөрчлөгдөх, хараа өөрчлөгдөх, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, гэдэсний үйл ажиллагаа хямрах, буйлны гиперплази, цөс зогсонгиших,  шарлах, элэгний ферментийн түвшин өөрчлөгдөх, их шээх, гинекомасти, булчингийн талаас үе булчин өвдөх, арьсаар тууралт гарах, загатнах, улайх зэрэг харшлын урвал тус тус илэрч болзошгүй.
  • Хориглох заалт: 0-6 насны хүүхэд ба дигидропиридины уламжлалын эмүүдэд хэт мэдрэг хүмүүст   хэрэглэхийг хориглоно.
  • Эмчлүүлэгч өөрт байгаа бусад өвчний талаар, жишээлбэл, элэгний өөрчлөлттэй гэдгийг эмчлэгч эмчид заавал мэдэгдсэн байх хэрэгтэй