Бүтээгдэхүүн

Фурадонин 50мг №20

5200.0
Худалдаж авах

Бактерийн эсрэг нөлөөлөх нийлэг бэлдмэл. Бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, давсагны үрэвсэл, гэдэсний савханцар, балнад, иж балнад, цусан суулгын үүсгэгч протеи гаралтай шээсний сүвийн үрэвсэл болон шээсний замын хагалгааны дараах халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
 

Нэг шахмал эм нь 50 мг нитрофурантоиныг агуулна. Туслах бодисууд натрийн карбоксиметил цардуул, магнийн стеарат, цардуул, глюкоз, тальк

Эмчийн жорын дагуу ууж хэрэглэнэ.

Бэлдмэлийг бөөрний үйл ажиллагааны алдагдал, цус багадалт, чихрийн шижин, электролитын тэнцвэр алдагдсан, В төрлийн витамины дуталдал буюу хүнд архаг өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Удаан хугацаагаар хэрэглэхэд элэг, бөөрний үйл ажиллагаа, захын цусны найрлагыг үе үе хянах шаардлагатай. Элэг ба бөөрний хүнд өвчтэй хүмүүс, шээс гарахгүй байх, олон шээх, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн болон хөхүүл үед, 1 сар хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй. Налидиксын хүчилтэй хамт хэрэглэж болохгүй. Халуурах, жихүүдэс хүрэх, ханиалгах, цээжээр өвдөх, амьсгал давчдах, дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.