Бүтээгдэхүүн

Трисептол 240мг №10

2350.0
Худалдаж авах

Бактерийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл. Архаг өвчний дахилтаас сэргийлэх, архаг үрэвсэл, буглаа хатиг, идээлсэн шарх, цочмог бруцеллез, буйл, буйл орчмын үрэвсэл, архаг, цочмог остеомиелит, заг хүйтэн, түрүү булчирхайн нянгийн гаралтай үрэвсэл, уретрит, пиелонефрит, шээсний замын цочмог халдвар, сальпинги, хөхүүл ханиад, дунд чихний үрэвсэл, синусит, менингит, токсоплазмоз, брохниэктази, уушгины үрэвсэл, гуурсан хоолойн цочмог халдвар, зөөлөн яр, өнгөний лимфогрАмериклема, пиодерма, иж балнад, холер, шигеллез, ходоод нарийн гэдэсний үрэвслийн үед хэрэглэнэ.

Нэг шахмал нь 200 мг сульфаметоксазол, 40 мг триметопримыг тус тус агуулна. Туслах бодисууд лактоз моногидрат, тальк, поливинилпирролидон, натрийн карбоксиметилцардуул, магнийн стеарат

Эмчийн жорын дагуу ууж хэрэглэнэ.

Триметоприм, сульфаметаксазолд хэт мэдрэг хүмүүс, фолийн хүчил дутагдлын цус багадалттай, порфиритэй өвчтөнд, жирэмсний эхний гурван сард ба сүүлийн гурван сард ба хөхүүл эхэд, нярай хүүхдэд хэрэглэхгүй.  Мөн элэгний дутагдал, цусны илэрхий өөрчлөлттэй хүнд зөвхөн эмчийн нарийн хяналтанд хэрэглэнэ.