Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ. Амьсгалын дээд зам ба чих хамар хоолойн халдвар дунд чихний үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайврын хөндийн үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл, улаан эсэргэнэ, амьсгалын доод замын халдварууд бактерийн гаралтай уушигны ба гуурсан хоолойн үрэвсэл, арьс ба зөөлөн эдийн халдвар ёлом, импетиго, арьсны хоёрдогч идээт халдвар, шээс бэлгийн замын халдварууд умайн хүзүүний салст бүрхүүлийн үрэвсэл, Лаймын өвчин ба erytema migrans-ын эмчилгээний эхэн үед, хеликобактераар үүсгэгдсэн ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл, ходоодны шархлааны үед хэрэглэнэ.
Нэг капсултай эм нь 250 мг азитромицинтэй шүтэлцэх хэмжээний азитромицины дигидратыг агуулна. Туслах бодисууд эрдэнэшишийн цардуул, магнийн стеарат, лактоз, тальк
Эмчийн жорын дагуу ууж хэрэглэнэ.
Ходоодны хүчиллэгийг саармагжуулах эмтэй 2 цагийн зайтай хэрэглэнэ. Уг бүлгийн эмэнд хэт мэдрэг хүмүүс, элэг бөөрний дутагдал, хөхүүл үед хориглоно. Мөн зүрхний хэм алдагдсан, элэг бөөрний үйл ажиллагаа өөрчлөлттэй хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ.