Бүтээгдэхүүн

Кларитрон 500мг №14 Шахмал - Антибиотик Кларитромицин

44380.0
Худалдаж авах

Бэлдмэлд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн амьсгалын дээд замын халдвар (тонзиллофарингит, цочмог синусит), амьсгалын доод замын халдвар (цочмог бронхит, архаг бронхитын сэдрэл, эмнэлгээс гадуур туссан уушгины хатгалгаа, тодорхой бус хэв шинжит уушгины хатгалгаа), дунд чихний халдвар, арьс, зөөлөн эдийн халдвар, үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Мөн түүнчлэн ДОХ-той өвчтөнийг халдвараас урьдчилан сэргийлэх, ходоод 12 хуруу гэдэсний шархлаатай өвчтөний Н.pylori нянгийн эмчилгээнд хэрэглэхээс гадна бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бусад халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
 

Нэг шахмал нь 250 мг, 500 мг кларитромицин агуулна. Туслах бодисууд: Натрийн карбоксиметилцардуул, микрокристалцеллюлоз, поливинилпирролидон, лактоз, натрийн лаурилсульфат, магнийн стеарат, тальк

Шахмалыг бүтнээр нь 100мл усаар даруулж ууна. Насанд хүрэгсэд болон 12-с дээш насны хүүхдэд 250 мг-аар 12 цагийн зайтай хэрэглэх ба синусит болон H. influenzae нянгаар үүсгэгдсэн халдварын үед 500 мг-аар 12 цагийн зайтай хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 8-14 хоног үргэлжилнэ. Н. pylori нянгийн эмчилгээнд 250-500 мг-аар хоногт 2 удаа 7 өдөр бусад эмийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ. 12-с доош насны хүүхдэд хөвмөл хэлбэрийг хэрэглэх бөгөөд хоногт 15мг/кг тунгаар 2 хувааж хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 7-14 хоног үргэлжилнэ. Micobacterium avium complex-р үүсгэгдсэн тархмал халдварын эмчилгээ ба урьдчилан сэргийлэлтэнд 500 мг-р 12 цагийн зайтай хэрэглэнэ. Хоногийн дээд тун 2 г. Хүүхдэд хоногт 15мг/кг тунгаар 2 хувааж хэрэглэнэ. Бэлдмэлийг 12 цагийн зайтай 500мг-аас их тунгаар хэрэглэж болохгүй. Хүүхдэд хэрэглэх хоногийн дээд тун 1г. Бөөрний дутагдлын үед (креатинины клиренс 30 мл/мин-с бага) бэлдмэлийн тунг 2 дахин багасгах буюу эм хэрэглэх зайг 2 дахин уртасгана.

Кларитромициныг элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст болгоомжтой хэрэглэх ба бэлдмэл линкомицинтэй солбицсон дасал үүсгэж болохыг анхаарах хэрэгтэй. Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Кларитромициныг жирэмсний эхний 3 сард бэлдмэлийн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө нь урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай үед л зөвхөн хэрэглэнэ. Эмчилгээний үед хөхөөр хооллолтыг зогсооно.
Хоол боловсруулах системийн талаас дотор муухайрах, бөөлжих,, хэвлийгээр өвдөх, суулгах ховор тохиолдолд трансаминазын идэвх түр зуур ихсэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, хэлний үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, хэл шүд өнгөө алдах зарим үед элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх, элэгний үрэвсэл, шарлах шинж илрэх, төв мэдрэлийн талаас толгой эргэх, айж түгшүүрлэх, нойргүйдэх, хар дарах, хий юм үзэгдэх, сонсгол муудах, ухаан самуурах, солиорох, зүрх судасны системийн талаас ховор тохиолдолд ховдлын аритми илрэх, чонон хөрвөс, арьсны тууралт хааяа цусан дахь сахарын хэмжээ ба тромбоцитын тоо багасах зэрэг гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэх явцад тус тус илэрч болно.