Бэлдмэлийг толгойн өвдөлт, шүдний өвдөлт, мигрень, мэдрүүл булчин, үений өвдөлт, гэмтэл, түлэгдэлтийн өвдөлт, бүх төрлийн үрэвсэлт өвчин, амьсгалын замын цочмог вирусын халдвар, ханиад томуу өвчнүүдийн үеийн халуун бууруулах, өвдөлт намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Нэг шахмал эм нь 250 мг ацетилсалицилын хүчил, 375 мг парацетамол, 65 мг кофейныг агуулна. Туслах бодис: Поливинилпирролидон, натрийн карбоксиметил цардуул, магнийн стеарат, гидроксипропил метилцеллюлоз, титаны диоксид
Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхэд 1 ширхэгээр хоногт 2 удаа ууж хэрэглэнэ. 12-оос доош насны хүүхэд эмчийн заавраар хэрэглэнэ.
Элэг, бөөрний өвчтэй буюу халдварт гепатитаар өвчилж байсан хүмүүс, цусны билирубин ихэссэн үед, жирэмсэн, хөхүүл эхчүүд, өндөр настанд болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Эмчилгээний үед цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч элэгний үйл ажиллагааг заавал хянаж байх шаардлагатай. Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд дасал шунал үүсэж болзошгүй. Хавсарч хэрэглэж буй бусад эмийн бэлдмэлийн найрлагад парацетамол агуулсан бол эмчээс асууна уу. Элэг, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, глюкоз-6-фосфатдегидрогеназ ферментийн дутагдал, цусны өвчнүүд, 2 хүртэлх насны хүүхэд, парацетамолд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно. Дотор муухайрах, аюулхай орчмоор өвдөх, бөөлжих, харшлын шинж тэмдэг илрэх (арьсаар тууралт гарах, загатнах, чонон хөрвөс, квинкийн хаван), тахикарди, артерийн даралт ихсэх, бронх агчих гаж нөлөө илэрч болно. Удаан хугацаагаар хэрэглэхэд толгой эргэх, толгой өвдөх, хараа алдагдах, чих шуугих, тромбозын агрегаци багасах, гипокаогуляци, цусархаг хам шинж ( хамар ба буйлнаас цус гарах, цусархаг тууралт), бөөрний гэмтэл, дүлийрэх, хүүхдэд Рейен хам шинж (гиперпирексиа, бодисын солилцооны ацидоз, мэдрэлийн систем болон сэтгэцийн эмгэг, бөөлжих, элэгний үйл ажиллагааны алдагдал) илэрч болзошгүй. 25 С-ээс дээшгүй температурт гэрлээс хамгаалж хүүхэд хүрэхгүй газар хадгалах шаардлагатай