Бүтээгдэхүүн

Лоратин 5мг №20 - Харшлын эм

4100.0
Худалдаж авах

Жилийн турш ба улирлаар үүсдэг найтаах, нулмас гоожих, харшлын ринит, коньюктивит, чонын хөрвөс, харшлын гаралтай загатнаат дерматоз, архаг намарс зэрэгт тус тус хэрэглэнэ.өв мэдрэлийн системд нөлөөлөхгүйгээс гадна дасал үүсгэхгүй. Өвчтөний нас, бөөрний дутмагшил, элэгний үйл ажиллагааны өөрчлөлт түүний фармакокинетикын үзүүлэлтэнд нөлөөлөхгүй.

Нэг шахмал нь 5 мг лоратадин агуулна. Туслах бодисууд: Лактоз, поливинилпирролидон, магнийн стеарат

2-оос 12 хүртэл насны хүүхэд хоногт 5 мг-аар 1 удаа хоолны өмнө (өглөө) эсвэл 2,5 мг-аар хувааж (өглөө, орой) хоолны өмнө ууж хэрэглэнэ. Хэрэв хүүхдийн жин 30 кг-аас их бол 10 мг-аар хоногт 1 удаа ууна.

Насанд хүрэгсэд ам хатах, дотор муухайрах, бөөлжих, ходоод үрэвсэх, ядрах, толгой өвдөх, нойрмоглох, харшлын тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн анафилаксын урвал, үс унах, элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх, зүрхний цохилтын тоо олшрох зэрэг гаж нөлөө ажиглагдаж болзошгүй.
Жирэмсэн ба хөхүүл эхчүүд, 2 хүртлэх насны хүүхэд, уг бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй.
Бэлдмэлийг хэрэглэж байгаа үед бусад төрлийн ижил үйлчилгээтэй эм уух, спиртийн төрлийн ундаа хэтрүүлж хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Хэрэглэхээс өмнө эмийн талаар эмчийн зөвлөгөөг авна уу. Машин жолоодож яваа болон анхаарал ихээр шаардсан ажил эрхэлдэг хүмүүст тунг хэтрүүлж болохгүй.