Бүтээгдэхүүн

Цитрамон П 500мг №10

1000.0
Худалдаж авах

Өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг бэлдмэл. Парацетамол буюу ацетоаминофен нь фенацетины метаболизмын үр дүнд үүсдэг, өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг бага зэрэг үйлдэлтэй бодис. Кофейн нь тархины сэтгэл зүйн төвүүдийг идэвхжүүлдэг, судсыг өргөсгөж, цусны эргэлтийг сайжруулна, нойрмоглох ба ядрах мэдрэмжийг багасгаж, бие махбодийн болон сэтгэлийн хөдөлгөөнийг идэвхжүүлдэг. Толгой, шүдний өвдөлт, мигрень, мэдрүүл булчин, үений өвдөлт, гэмтэл түлэгдэлийн өвдөлт зэрэг төрөл бүрийн гаралтай сулавтар, болон дунд зэргийн өвдөлтүүд, халдварт болон үрэвсэлт өвчнүүдийн үед халуун бууруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.

1 шахмал нь 0.18 г ацетаминофен, 0.24 г ацетилсалицилын хүчил, 0.03 г кофейн агуулна. Туслах бодисууд натрийн карбоксиметилт цардуул, магнийн стеарат, цардуул, какао, тальк

Насанд хүрэгчид 0.25-0.5 г-аар, хүүхэд 0.125-0.25 г-аар өдөрт 3 удаа хүрэлцэхүйц хэмжээний усаар даруулан ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг халуун бууруулах зорилгоор 3 хоног, өвдөлт намдаах зорилгоор 5 хоногоос илүү хугацаагаар хэрэглэхгүй ба үргэлжлүүлэн хэрэглэх бол эмчээс зөвлөгөө авна уу.

Дотор муухайрах,  аюулхай орчмоор өвдөх, суулгах, харшлын (арьсаар туурах, загатнах, чонон хөрвөс, квинкийн хаван зэрэг) шинжүүд илрэх, цус багадах, цусанд метамоглобин үүсэх, удаан хугацаагаар хэрэглэсэн үед толгой өвдөх, хараа өөрчлөгдөх, чих шуугих зэрэг сөрөг нөлөө илэрч болзошгүй. Ацетаминофен, ацетилсалицилын хүчил, кофейн болон найрлагад нь орсон бусад бодисуудад хэт мэдрэг хүмүүс, ходоод гэдэсний цус алдалт, элэг ба бөөрний дутагдал, цусны өвчнүүдийн үед, 3 сар хүртэлх насны хүүхэд хэрэглэхийг хориглоно. Цитрамоныг жирэмсний эхний 3 сартайд болон хөхөөр хооллож буй үед хэрэглэхгүй.