Бүтээгдэхүүн

Циннаризин 25мг №50

7200.0
Худалдаж авах

Цусны даралт ихдэх өвчний улмаас үүссэн тархины цусны эргэлтийн дутмагшил, тархины судасны хатуурлын эхний үе, тархины гэмтлийн дараах мэдрэхүйн болон хөдөлгөөний өөрчлөлт,мигрень, меньерийн өвчин, захын цусны эргэлтийн хямрал зэрэгт хэрэглэнэ. Харшлын зарим өвчний үед гистамины эсрэг чанарыг нь ашиглан хэрэглэж болно.

 

Нэг шахмал тус бүрт 25  мг циннаризин агуулагдана. Туслах бодис: аэросил, кальцийн стеарат, төмсний цардуул, лактоз (сүүний сахар), бага молекул жинт, анагаахын зориулалттай поливинилпирролидон (повидон) орно.

Тархины цусны эргэлтийн өөрчлөлтийн үед 25 мг-аар хоногт 3 удаа захын судасны цусны эргэлтийн өөрчлөлтийн үед 50-75 мг- аар хоногт 3 удаа тус тус хоолны дараа ууна. Бэлдмэлд хэт мэдрэг хүмүуст дээрхийн хагас тунгаар эхэлж аажим ихэсгэнэ. Эмчилгээг тасралтгүй хэд хэдэн сар үргэлжлүүлнэ. Харшлын өвчний үед 1/2 -1 шахмалаар өдөрт 3 удаа ууна. Далайн ба өндрийн өвчний үед хөдөлгөөнөөс 1 цагийн өмнө 1 шахмал ууж 6-8 цагийн дараа дахин хэрэглэнэ.

Бэлдмэл зохимж сайтай боловч нойрмоглох, ам хатах, диспепсийн шинж, арьсны тууралт зэрэг шинж илэрч болно. Мөн ТМС-ийн талаас ядрах, сульдах, тэнцвэр алдах, толгой өвдөх, хөлрөх, сэтгэлээр унах (настай хүмүүст), яриа өөрчлөгдөх, самуурч будилах ээрэг шинж илрэхийн зэрэгцээ гэрэлд гялбах (харшлын урвал), ховор тохиолдолд Lupus erythematodes ба хавтгай улаан гөвдрүү илрэх, удаан хутацаагаар хэрэглэх үед жин нэмэгдэх зэрэг гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэж байгаа үед ажиглагдаж болно. Циннаризиныг ихэвчлэн настай хүмүүст хэрэглэдэг ба удаан хугацааны эмчилгээний үед шалтгаан тодорхойгүй. Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, паркинсоны өвчин, элэг ба бөөрний дутагдал, жирэмсэн ба хөхүүл үед тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Ээлж эмчилгээний явцад архи спиртийн зүйл хэрэглэхгүй. Бэлдмэлийг артерийн даралт бага, хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчин, шээс саатах, арьсны зарим өвчин (чонон хөрвөс, хавтгай улаан үлд), нойрмог буюу ухаан дутуу өвчтөнд онцгой болгоомжтой хэрэглэнэ. Бэлдмэл элгэнд эрчимтэй хувирах ба цаашдаа бөөрөөр шээстэй ялгардаг учир түүнийг элэг ба бөөрний өвчний үед болгоомжтой хэрэглэнэ. Удаан хугацааны эмчилгээ шаардлагатай үед эмч лабораторийн ямар шинжилгээг тогтмол хийх шаардлагатайг тогтооно.