Бүтээгдэхүүн

Индомон тос 10%-20гр

5900.0
Худалдаж авах

Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах бэлдмэл. Үений цочмог ба архаг өвчнүүд (хэрхийн гаралтай олон үений үрэвсэл, хөдөлгөөн нь хязгаарлагдсан нугалам нурууны үрэвсэл, хайрст үлдийн гаралтай үений үрэвсэл), зөөлөн эдийн хэрх (шөрмөсний синоваль бүрхүүлийн үрэвсэл, үений синоваль уутны үрэвсэл, холбогч эдийн үрэвсэл, үе орчмын эдийн үрэвсэл), идэвхжсэн артроз, нугалам нурууны хоорондын дискийн эмгэг, мэдрэлийн үрэвсэл, мэдрэлийн сүлжээ цочрох, нугасны ёзоорын үрэвсэл, хаван, няцрал, мултрал зэрэг бэртэл гэмтлийн үед хийсэн мэс заслын дараа тус тус хэрэглэнэ.

Нэг грамм тосон түрхэцэнд  100мг индометацин. Туслах бодисууд вазелин, ланолин, ментол.

Арьсанд түрхэж хэрэглэхээр зориулсан бэлдмэл. Насанд хүрэгсдэд тосон түрхэцийг эмгэгтэй хэсэгт хоногт 2-3 удаа нимгэн үеэр зөөлөн түрхэнэ. Нэг удаагийн эмчилгээнд хүрэлцэхүйц хэмжээгээр буюу ойролцоогоор 4-5 см тарааж түрхэж хэрэглэнэ. Эмчилгээг 10 хоног үргэлжлүүлнэ. 14-өөс дээш насны хүүхдэд насанд хүрэгсдийн тунгийн хагасаар хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл нэг удаагийн эмчилгээнд ойролцоогоор 2-2.5см тосон түрхлэг хэрэглэнэ. Индомон 10%-ийн тосон түрхэцийг индометацины шахмал эмийн хэлбэртэй хавсарч хэрэглэж болно.

Индомон 10%-ийн тосон түрхэцийг гэмтэлгүй, бүрэн бүтэн арьсанд түрхэж хэрэглэнэ. Бэлдмэлийг удаан хугацаагаар, ялангуяа том талбай хамарсан арьсны хэсэгт болон элэг ба бөөрний хүнд явцтай өвчтэй хүмүүст хэрэглэхгүй. Эмнэлзүйн судалгаа бүрэн хийгдээгүй тул 14-өөс доош насны хүүхэд хэрэглэхгүй. Тосон түрхэцийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд эмчилгээ хийлгэж буй арьсны хэсэгт түлэгдэж буй мэдрэмж төрөх, арьсаар тууралт гарах, улайх загатнах зэрэг хэсэг газрын гаж нөлөө ажиглагдана. Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл эмчилгээг яаралтай зогсоож эмчлэгч эмчдээ хандаж зөвлөгөө аваарай.