Бүтээгдэхүүн

Тонзилмон - Хоолойн цацлага 30мл

6600.0
Худалдаж авах

 

  • Эмийн эмчилгээний бүлэг: Ургамлаас гарган авсан үрэвсэл намдаах, үжилгүйжүүлэх бэлдмэл.  
  • Эм судлалын үйлдэл: Тонзилмон нь үрэвсэл намдаах, хэсэг газрын улайлтыг багасгах, шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвдөлт намдаах, үжилгүйжүүлэх үйлдэл тус тус үзүүлнэ. Хуурмаг булчирхайт  ортуузанд агуулагдах полисахарид нь хэсэг газрын дархлааг сэргээх, бактерийн эсрэг үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ макрофагийн фагоцитозыг идэвхжүүлнэ. Одой далан түрүүнд зонхилон агуулагдах нийлбэр кумарин  ба аргаах бодис нь хэт исэлдэлтийг бууруулж циклооксигеназыг хориглох ба эд эсийн мембраныг бэхжүүлэн үрэвслийн шингэн нэвчин гарахыг багасган үрэвслийн эсрэг нөлөөлнө.

 

  • Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг флакон нь Одой далан түрүү ( Stellera chamaejasme) болон хуурмаг булчирхайт ортууз (Oxytropics campestris)-ын газрын дээд хэсгээс 1:5 харьцаатай бэлтгэсэн 20%-ийн спиртэн хандмал агуулна.

  • Хэрэглэх заалт: Амьсгалын дээд замын цочмог ба архаг өвчин (гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл), амьсгалын замын вирусын халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор болон бактерийн халдварын үед антибиотик эмчилгээтэй  хавсаргах ба амны хөндийн салстын үрэвсэл, идээт  шарх, хөөнг хавагналтыг багасгах, өвдөлт намдаах, амны хөндийг цэвэршүүлж ариутгах зорилгоор хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга, тун: 3-6 насны хүүхэд хоногт 1-2 шүршилтээр, 6-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 2-3 шүршилтээр хоногт 3-5 удаа шүршиж хэрэглэнэ. .

  • Анхааруулга: Бэлдмэлд спирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүс болгоомжтой хэрэглэнэ үү!
  • Гаж нөлөө: Тогтоогдоогүй
  • Хориглох заалт: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.