Бүтээгдэхүүн

Фуросемид 40мг №30 Монос Фарм

3500.0
Худалдаж авах

  • Фармакологийн үйлдэл: Генлийн гогцооны өгсөх хэсгийн натри болон хлорын ионы эргэн шимэгдэлтийг дарангуйлж ялгарах шээсний хэмжээг ихэсгэнэ. Мөн проксималь сувганцарт натрийн ион эргэн шимэгдэхийг багасгах ба бөөрний цусны урсгалыг сайжруулна. Энэ нь мөн ялгарах шээсний хэмжээ ихсэхэд давхар нөлөөлнө

  •  Бэлдмэлийг ууж хэрэглэхэд 20-30 минутын дараа үйлдэл эхэлж 3-4 цаг үргэлжилнэ. Ойролцоогоор 95% нь цусны уурагтай нэгдэнэ

  •  60-70% нь бөөрөөр, үлдсэн хэсэг нь өтгөнтэй гадагшилна

 

  •  1 шахмалд: 40мг фуросемид агуулагдана


  • Артерийн даралт ихсэх - Гипертонийн криз - Тархи уушигны хаван - Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах - Бөөрний хурц ба архаг дутагдал - Жирэмсний хожуу үеийн хордлогын улмаас хавагнах - Химийн бодисын хордлого / барбитуратуудын хордлого/ - Зүрхний дутмагшлаас шалтгаалсан цусны их, бага эргэлтийн зогсонгишил зэрэгт тус тус хэрэглэнэ

  • Насанд хүрэгсдэд 40мг-аар өдөрт 1 удаа (өглөө) уух бөгөөд үр нөлөө муу байвал тунг өдөрт 80-120мг хүртэл ихэсгэж болно (6 цагийн зайтай 2-3 хувааж буюу 1-2 шахмалаар хэрэглэх)

  • Хаванг багассаны дараа бага тунгаар 1-2 өдрийн зайтай ууна

  • Даралт ихдэх өвчний үед 20-40мг-аар хоногт 1 удаа, зүрхний дутмагшил дагалдсан тохиолдолд хоногийн тунг 80мг хүртэл ихэсгэж болно

  • Цусны даралт бууруулах бусад эмтэй хамт 20мг-аар хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Хүүхдэд хэрэглэх нэг удаагийн тун 1-2мг/кг, дээд тун нь 6мг/кг байна

  • Гаж нөлөө: Дотор муухайрах, суулгах, арьс улайх, артерийн даралт буурах, сонсгол муудах, бие загатнах, толгой эргэх, булчин сулрах, цангах, цусны кали багасаж, шээсний хүчил, сахар ихсэх зэрэг гаж нөлөө илэрч болно

  • Цээрлэлт: Жирэмсний эхний хагас, бөөрний түүдгэнцрийн цочмог үрэвсэл,кали буурах, комын өмнөх байдал, элэгний ком, шээсний замын механик түгжрэл, шээс хаагдах шинж бүхий бөөрний цочмог дутагдал зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн үед зөвхөн онцгой заалтаар богино хугацаагаар хэрэглэж болно. Фуросемид хөхний сүүгээр ялгарах ба хөхний сүүний ялгаралтыг дарангуйлдаг тул хөхүүл үед хэрэглэх шаардлага гарвал хөхний сүүгээр хооллохыг зогсооно

  • Анхааруулга: Бэлдмэлийг цефалоспорин, гентамицин, ба бөөрөнд хортой нөлөө үзүүлдэг бусад эмүүдтэй хэрэглэж болохгүй. Бэлдмэлийг хэрэглэж байх үед кали ихтэй хоол хэрэглэх шаардлагатай. Хэрэв гаж нөлөө илэрвэл тунг багасгах буюу эмчилгээг зогсооно