Амьсгалын дээд замын цочмог болон архаг өвчнүүд ( гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл)
Амьсгалын замын вирусын халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор болон бактерийн халдварын үед антибиотик эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ
Амны хөндийн салстын үрэвсэл, идээт шарх, хөөнгө хавагналтыг багасгах, өвдөлт намдаах, амны хөндийг цэвэршүүлж ариутгах зорилгоор тус тус хэрэглэнэ
Бэлдмэлээс насанд хүрэгсэд 15 мл-ийг (1 хоолны халбага) амандаа балгаж үрэвсэл бүхий газарт буюу хоолойгоо өдөрт 3-5 минут зайлж хэрэглэнэ. Хүүхдэд 5 мл-ийг (1 цайны халбага) 2 дахин усаар сулруулж өдөрт 3-5 удаа хоолойгоо зайлна