Фармакологийн үйлдэл: Амьсгалын дээд замын үрэвсэл, ханиалга , амны салст бүрхүүлийн үрэвслээс гадна томуу ба ханиадын үед өвдөлт, халуурах шинж тэмдэг илэрдэг
Парацетамол нь простогландины синтезийг саатуулах замаар биеийн халууралтыг бууруулж өвдөлтийг намдаадаг. Парацетамол нь ходоодны салстыг цочроодоггүй тул бэлдмэлийг ходоод ба 12 нугалаа гэдэсний талаас өөрчлөлттэй болон шархлаат өвчтэй хүмүүс хэрэглэх боломжтой
Бэлдмэлд аскорбины хүчил / витамин С/ агуулагддаг ба энэ нь бие махбодын өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж , эдгэрэлтийг түргэсгэх ба мөн бэлдмэлийн амтыг сайжруулдаг
Бэлдмэлийг халуун усанд уусгаж хэрэглэдэг тул хамар , амны салст бүрхүүлийн үрэвслийн улмаас эм уухад хүндрэлтэй байгаа өвчтөнд өгөхөд тохиромжтой