Бүтээгдэхүүн

Флузол 50мг №10

6300.0
Худалдаж авах

Мөөгөнцрийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй нийлэг бэлдмэл. Балнад, хүнд явцтай системийн кандидоз, үтрээний кандидоз, ам залгиур ба улаан хоолойн кандидоз, криптококкийн менингит, дерматомикоз ялангуяа хөлийн улны эпидермопити, их биеийн мөөгөнцөр, цавины дерматикоз, олон өнгөт үлд, онихомикоз, Candida albicals-р үүсгэгдсэн арьсны халдвар зэрэгт хэрэглэнэ.

Нэг капсул нь 50 мг флуконазол агуулна. Туслах бодисууд: лактоз, глюкоз, натрийн карбоксиметилцардуул, магнийн стеарат, тальк.

Насанд хүрэгчдэд системийн кандидозын өвчтөнд эхний өдөр 400 мг тунгаар дараагийн өдрүүдэд 200мг-аар хоногт 1 удаа хэрэглэх ба ээлж эмчилгээ 4 долоо хоногоос багагүй хугацаагаар буюу өвчний шинж тэмдэг арилснаас хойш 2 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилнэ.

Хоол боловсруулах замаас дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, толгой өвдөх, ухаан алдаж унах  зэрэг гаж нөлөө илэрч болно