Бүтээгдэхүүн

Аскорбины хүчил 50мг №10

600.0
Худалдаж авах

С витамины дутагдал, гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт, халдварт өвчнүүд, хордлого, цусны бүлэгнэлтийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлууд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл, атеросклероз, жирэмсний нефропати, Аддисоны өвчин, удаан эдгэрэлтэй шарх, яршил, ясны бэртэл, шүд хорхойтох, ам гэмтэх зэрэгт хэрэглэнэ

1 шахмалд: Аскорбины хүчил 50мг

Аскорбины хүчлийг хоолны дараа уулгана. Урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх хоногийн тун 50-100 мг байх бөгөөд жирэмсэн болон төрсний дараах үе хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хоногт 300 мг-аар 10-15 хоногийн турш уулгаад дараа нь 0,1 г-аар хүүхэд хөхөж байх бүх хугацаанд хэрэглэнэ. Эмчилгээний зорилгоор насанд хүргэсдэд хэрэглэх хоногийн тун 50-100 мг, өдөрт 3-5 удаа ууна. Хүүхдэд 50-100 мг-аар өдөрт 2-3 удаа уулгана.

С витаминыг удаан хугацаагаар хяналтгүй хэрэглэвэл өвчний үед нойр булчирхайн “Лангергансын арал” гэж нэрлэгдэх тэр хэсгийн үйл ажиллагаа дарангуйлагдсанаас чихрийн шижин үүсэх,бөөрний дайвар булчирхайн гормонууд хэт ихэссэнээс бөөр гэмтэх, артерийн даралт нэмэгдэх зэрэг гаж нөлөө илэрдэг.