Шимэгчийн эсрэг бэлдмэл, цагаан хорхойтох өвчний үед, хялгасан хорхойд илүү нөлөөлнө
Нэг шахмалд 100мг мебендазолыг агуулдаг. Туслах эмийн бодис натрийн лаурилсульфат, коллоид усгүй хоёр исэлт кремний, магнийн стеарат, натрийн сахарин, тальк, эрдэнэ шишийн цардуул, лактозын моногидрат.
Шимэгч хорхой байгаагаас хамаарч эмчлэгч эмч Вермокс шахмалын эмийн эмчилгээний тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг тогтооно.
Вермокс шахмалыг эмчилгээний тунгаар ууж хэрэглэхэд ямар нэгэн гаж нөлөө илэрдэггүй. хэвлийгээр хүчтэй өвдөх болон суулгах нь их хэмжээний шимэгчийн халдварын үед илэрнэ, хэт мэдрэгшилтийн урвал илэрч болно. Эмчилгээний явцад арьсанд тууралт гарах, чонон хөрвөс болон ангионеротик хаван илэрвэл яаралтай эмчлэгч эмчид үзүүлэх шаардлагатай.